ХӨСҮТ: Менингококкт халдварын вакциныг сайн дураар хийхгүй

246
0
3 сарын өмнө
ХӨСҮТ: Менингококкт халдварын вакциныг сайн дураар хийхгүй

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан "Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил улбар шар түвшинд байна. Тархалтын түвшнээр авч үзвэл, хоёр аймаг идвэхжилийн түвшинд байна. Бусад аймаг алаг цог дэгдэлтийн түвшинд байгаа юм. Бид эдгээр аймгуудтай холбогдож арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлж байгаа. Насны хувьд авч үзвэл өвчлөгсдийн 77 хувийг 15 хүртэлх орчим насны хүүхдүүд эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 2-4 болон 5-аас дээш насанд томуугийн өвчлөл хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Менингококкт халдварын хувьд 2025 он гарсаар батлагдсан нэг тохиолдол илэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингококкт халдварын сэжигтэй хоёр тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, хоёр тохиолдлын хувьд хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа. Шинжилгээний хариу эцэслэж гараагүй тул менингококкт халдвар мөн эсэх нь хараахан батлагдаагүй. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн есөн настай хүүхдийн эндэгдэл ХӨСҮТ-д бүртгэгдээгүй. Менингококкт халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл байсан. Иймд олон нийтийн сүлжээнд батлагдаагүй мэдээлэл тарааж, иргэд олон нийтийг айдаст автуулахгүй байхыг хүсэж байна. Менингококкт халдварын үед хүүхэд гэнэт өндөр халуурдаг. Халуурснаас хойш 6-12 цагийн дотор хүүхдийн хөл, мөч, захын хэсгээр тууралт гарч эхэлдэг. Иймээс эцэг эхчүүд хүхдийн халууныг тогтмол хэмжих хэрэгтэй" гэлээ.

Менингококкт халдварын вакциныг олон хүүхдийг хамарч масс хэлбэрээр эсвэл сайн дураар хийдэггүй байна. Зөвхөн дархлал судлалын заалтаар голомтод хийдэг буюу тус халдварын голомт гарсан тохиолдолд ойрын хавьтлуудыг вакцинжуулдаг аж. Үүнд насанд хүрэгчдийг мөн хамруулах юм байна.  

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334