Ө.Шижир: Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшин нь хүчгүй болсон юм уу даа

188
0
3 сарын өмнө
Ө.Шижир: Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшин нь хүчгүй болсон юм уу даа

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Засгийн газрыг ордноос бус "Гэрэгэ тауэр"-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг" хэмээх гарчиг бүхий ярилцлага өгсөн. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Ганц компани Монголын ард түмний баялаг болох "Эрдэнэс тавантолгой"-г, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна. Нэг компани улсын өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шударга ёс уу. "Эрдэнэс тавантолгой" нь улсад үлдээд, экспортын төмөр замуудаа улс нь өөрөө хийх болсон нь таалагдахгүй байгаа юм уу.

Централ тауэр, "Шангри-Ла"-аас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авхуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улс төрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ. 

Д.Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшин нь хүчгүй болсон юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх. Та нар санаж байгаа бол сонгуулиар хамгийн олон улс төрчдөд хандив өгсөн компани юу билээ. Бүгд л ил байгаа шүү дээ" гэжээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334