PISA 2025 үнэлгээний судалгаанд 7500 орчим сурагчийг түүврээр сонгоно

172
0
3 сарын өмнө
PISA 2025 үнэлгээний судалгаанд 7500 орчим сурагчийг түүврээр сонгоно

Монгол Улс  хоёр дахь буюу 2025 оны PISA үнэлгээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тухайлбал, PISA үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас 2000 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн 90 гаруй орон хамрагддагаараа олон улсын томоохон үнэлгээний нэгт зүй ёсоор тооцогддог. Энэхүү үнэлгээ нь суурь боловсролын 15 настай сурагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар түвшинд олгож байгааг илрүүлдгээрээ онцлогтой. Монгол улс PISA үнэлгээнд 2022 онд анх удаа хамрагдсан билээ. PISA үнэлгээний үндсэн судалгаанд 190 орчим сургууль, 7500 орчим сурагч түүврээр сонгогдох бөгөөд Боловсролын Яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон бусад харьяа байгууллагууд хамтран 2025 оны 3-5-р сарын хооронд судалгааг зохион байгуулна хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334