Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмч Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ

144
0
3 сарын өмнө
Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмч Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэй очиж уузсан талаар цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ. Зүрхэндээ долоон стэндтэй хүний эрүүл мэндэд үүсч болох хүндрэлээс сэргийлэх нэн шаардалагатай юм. Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж тусалж ажиллах болно оо. Бидний эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй юм. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлэгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барьж ажиллана. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Сүхбаатарын Эрдэнэболдтанд эмчийн ажлыг ойлгож, хүний эрхийг дээдлэн, ханган ажиллаж байгаад маш их баярлалаа. П.Батчулуун эмчийгээ ойлгож, хайрлан хамгаалж буй салбарынхан та нараараа маш их бахархаж байна, баярлалаа" гэжээ. 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334