Архины эсрэг “Тэдний ирээдүй таны гарт” нөлөөллийн аян эхлүүллээ

69
0
4 сарын өмнө
Архины эсрэг “Тэдний ирээдүй таны гарт” нөлөөллийн аян эхлүүллээ

Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөс “Тэдний ирээдүй таны гарт” нөлөөллийн аяныг эхлүүллээ.

Аяны гол зорилго нь согтууруулах ундааг борлуулах, үйлчлэхдээ хууль зөрчиж байгаа байдлыг хянах тогтолцоог бүрдүүлж, хяналтыг сайжруулах юм.

СЭМҮТ, АШУҮИС-ийн судлаачдын багийн 2023 онд хийсэн судалгаагаар манай улсад согтууруулах ундааны хүртээмжийг хязгаарлах үндсэн шалгуур үзүүлэлтүүд хуульчлагдсан боловч хэрэгжилт нэн хангалтгүй, хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоо сул гэх дүгнэлт гарсан байдаг.

Тодруулбал, судалгаагаар Архи согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэгчдийг дэмжлэгт мэдээллээр хангах үйл явц хангалтгүй байна гэх дүгнэлт гарчээ.

Тиймээс Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөс “Тэдний ирээдүй таны гарт” нөлөөллийн аяныг эхлүүлж буй юм. Нөлөөллийн аяны үр дүнд согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хууль хэрэгжүүлэхтэй холбоотой мэдлэг, хандлага сайжирч, согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхтэй холбоотой олон нийтийн хяналт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Энэхүү нөлөөллийн аян 2025 оны хоёрдугаар сарын 1-ийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334