Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ

146
0
3 сарын өмнө
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 25-нд Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авч хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Түүний оронд Эрүүл мэндийн сайд, дэд сайд асан С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилжээ. Тус газрын шинээр томилогдсон дарга С.Энхболд мөн авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй. С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг 2024 оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Улмаар тухайн саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталсан байна. Өөрөөр хэлбэл, С.Энхболдыг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж буй юм.

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Чинбүрэн гишүүн авлигын хэрэгт холбогдсон хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо хэмээн шүүмжилж байлаа. Ингэхдээ тэрээр хүний нэр дурдаагүй ч С.Энхболдын тухай ярьж байсан бололтой. Ж.Чинбүрэн гишүүн "АТГ дээр яллагдагчаар татагдаж байсан хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилж байна. Ийм байж болох юм уу, УИХ-ын дарга аа. Мөнгөний авдрыг сахиад суух хүнийг ингээд тавьж байна гэдэг ямар учиртай юм бэ" хэмээн бухимдсан юм.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334