Согтуугаар автомашин жолоодож 30 хоног саатуулагдаад суллагдсан рэппер Roockie "Болдоггүй" хэмээх шинэ дуугаа цацлаа. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд саатуулагдсан бөгөөд хоёр хоногийн өмнө суллагджээ. Рэппер Roockie буюу У.Мөнхбагана шинэ дуугаараа дамжуулан хайртай хүмүүсээсээ уучлал хүсжээ. Тухайлбал, эхнэртээ зориулан
"...Цадиггүй залуу насыг минь чи тэвчиж хайрласан
Өвдөлт шаналал, нулимс бүрийг чи дотогшоо залгисан амьд цагтаа бие минь чинийх
Хорвоог орхивол сүнс минь чинийх
Хоронд орж хүний үгэнд орж бүгдийг би нураасан
Тэр бүгдийг үнэн ч хайраар чи буцаасан..." хэмээн дуулжээ.