Засгийн газраас Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх хавар УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдээд буй. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэн болон ААН-үүдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, Татварын хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлаар иргэд саналаа өгөх бол хоёрдугаар сарын 16-ны өдрийг дуустал иргэн, ААН-ээс ирүүлэх саналыг хүлээж авах юм байна.