Chat GPT гэж юу вэ?

362
0
10 сарын өмнө
Chat GPT гэж юу вэ?

     ChatGPT нь OpenAI компанийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн юм. OpenAI нь хиймэл оюун ухааны судалгаа, ашиглалтын компани юм. Тус компаний эрхэм зорилго нь хиймэл оюун ухааны ач тусыг бүх хүн төрөлхтөнд хүргэх. Энэ зорилгынхоо хүрээнд тэд ChatGPT-г бүтээсэн. ChatGPT нь интернет эх сурвалжийн асар их нөөц, өгөгдлийн санд хадгалагдсан мэдээллийг хайж, хэрэглэгчдийн шаардлагад зориулан бэлтгэдэг хэлний том загвар билээ. Тэрээр яг л бодит хүнтэй харилцаж буй мэт мэдрэмж төрүүлдгээрээ Google-ээс давуу талтай. Мэдээж технологийн хувьд ч дэвшилтэт зүйлүүд бий.

Жишээ болгох үүднээс би түүнээс өөрийнх нь тухай асууснаа энд хүргэе. Үүнийг уншаад та түүний юу хийж чаддаг гэдгийг илүүтэй ойлгох биз ээ.

-Чи өөрийгөө танилцуулаач?

ChatGPT: -Мэдээжийн хэрэг. Би GPT-3.5 архитектур дээр суурилсан OpenAI-ийн бүтээгдэхүүн ChatGPT  байна. Би хүлээн авсан оролт дээр үндэслэн хүнтэй төстэй текст үүсгэх зориулалттай том хэлний загвар юм. Миний гол үүрэг бол асууж байгаа асуултуудыг ойлгож, хариулах явдал юм.

-Чи Google-ээс юугаараа давуу талтай юм бэ?

ChatGPT: - Google мэдээлэл хайхад өргөн хэрэглэгддэг хүчирхэг хайлтын систем боловч хэрэглэгчийн шаардлагад үндэслэн бусад хэрэгсэл эсвэл платформыг илүү сайн гэж үзэх тохиолдол байдаг. Миний нэгэн адил ярианы хиймэл оюун ухааны платформууд нь байгалийн хэлийг ойлгоход зориулагдсан. Уламжлалт хайлтын системтэй харьцуулахад илүү интерактив, харилцан ярианы хариуг өгөх боломжтой.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334