ЦЕГ: Жагсаал, цуглаантай холбоотой 13 зөрчил, гэмт хэрэг бүртгэгдсэн

99
0
3 сарын өмнө
ЦЕГ: Жагсаал, цуглаантай холбоотой 13 зөрчил, гэмт хэрэг бүртгэгдсэн

“Эрх чөлөөний эвсэл” намаас “Засгийн газар огцор” нэртэй жагсаалыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 11, 12-нд нэлээд олон хүн үзэл бодлоо илэрхийлж уг жагсаалд оролцсон бөгөөд энэ үеэр багагүй зөрчил гарсан байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсгийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр жагсаалын үеэр ямар зөрчил гарч тухайн зөрчилд ямар арга хэмжээ авсан талаар мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсгийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн. Жагсаал цуглаах зохион байгуулах тухай тус албан бичгийн бүртгэж авсан мэдээллийг хариу хүргүүлсэн байна. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулагдсан. Тус өдрөөс хойш цагдаагийн байгууллагад жагсаал, цуглаантай холбоотой 13 зөрчил, гэмтлийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэргүүд бүртгэгдсэн. Мөн хүний биед халдах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зөрчил бүртгэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Түүнчлэн төрийн тусгай албан хаагчийн савхан яс хугарсан, цагдаагийн албан хаагчийг шатнаас түлхэж унагаасан зэрэг хэргийг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж байна

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334