УИХ-ын нэр бүхий гишүүд НӨАТ-ыг таван хувь болгож бууруулах хуулийн төсөл өргөн барих талаар мэдээлэл хийгээд буй. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар "Нэр бүхий УИХ-ын гишүүн НӨАТ-ын татварыг бууруулах тухай танилцуулсан. Засгийн газарт албан ёсны судалгаа нь хараахан ирээгүй байна. Ерөнхий сайд өмнө нь мэдээлэл өгсөн. УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн өөрчлөлт шинэчлэлийг өргөн барина. Өргөн барих татварын шинэчлэлийн цөм нь өөрөө НӨАТ байх болно. Татварын байгууллагын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлж ирсэн И-баримтын систем маань боловсронгуй болсон. Олон улсын стандартад нийцсэн. Зарим улс манай И-баримтын жишээг туршлага болгож, биднээс суралцаж байгаа. Эдгээр боломжууд дээрээ суурилаад НӨАТ-ын шинэчлэл хийнэ. НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлж байдаг. Тиймээс хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх бус аль болох бага орлоготой хэсэг рүүгээ илүү их НӨАТ-ын хөнгөлөлт тавьж өгөх цогц татварын шинэчлэлийн хуулиудаа өргөн бөрихаар Засгийн газар бэлдэж байна. Мөн нэг, хоёр, гуравдугаар сард олон нийт, татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Санал асуулга аваад эхэлсэн. УИХ-ын намрын чуулган завсарлангуут олон нийтийг хамруулсан дунд шатны аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийг хамруулсан хэлэлцүүлэг болно. Идэвхтэй оролцохыг хүсч байна. Татварын багц өөрчлөлтөөр нэг ч хувь хэмжээг нэмэхгүй" гэв.