"Нүүрсний" гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ

24
0
3 өдрийн өмнө
"Нүүрсний" гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд нийт 120 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, иргэн 53, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Дээрх хэргүүдээс 108 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 26 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 278 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1672 удаа явуулж, гэрчээр 11101 хүнийг асууж, эдийн засгийн болон бусад төрлийн 41 шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 194.384 ам.доллар, 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 353 сая төгрөгийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334