Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын нэгэнд Японд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар 84 иргэн нас барж, 79 иргэн сураггүй алга болоод байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-аас гамшгийн голомтот эрэн хайх, аврах ажиллагаанд цэргийн тусламж үзүүлэхээс гадна 100 мянган ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болжээ.
Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян “Эмгэнэл илэрхийлж, газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа болон хариу арга хэмжээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдээд байна.
Газар хөдлөлт болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 600 орчим удаагийн давтан чичирхийлэл мэдрэгджээ.