Шахмал түлшний хэрэглээг хязгаарлан, халаалтын технологийг нэвтрүүлнэ

31
0
4 өдрийн өмнө
Шахмал түлшний хэрэглээг хязгаарлан, халаалтын технологийг нэвтрүүлнэ

УОК-ын ээлжит хуралдаан /2025.01.06/ боллоо. Хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл болон Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг БОУАӨЯ-ны сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа өглөө. Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын хүрээнд Сайжруулсан түлшний чанар стандартыг сайжруулж, хэрэглээг багасгаж, урт хугацаанд хязгаарлах халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ын боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж шинээр боловсруулж батлуулах, Асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Дээрх мэдээллийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.

-Сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх

-Өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах

-Гаднын улс орон руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэх зэрэг үүргүүдийг өглөө.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334