НӨАТ-ын 2024 оны IV улирлын буцаан олголт энэ сарын сүүлээр орно. Тиймээс IV улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23:59 цагийн дотор амжиж бүртгүүлэхийг Татварын байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, 2024 оны аравдугаар сараас 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа "И-баримт" системд бүртгүүлэх юм.