2021 оны аудиог ашиглан Казахстанд осолдсон онгоцны үйлчлэгчийн яриа мэтээр түгээжээ

36
0
9 өдрийн өмнө
2021 оны аудиог ашиглан Казахстанд осолдсон онгоцны үйлчлэгчийн яриа мэтээр түгээжээ

"Онгоцны үйлчлэгч Лизагийн сүүлийн дуудлага" хэмээх гарчиг бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Гэвч тус бичлэг нь 2021 онд Тик токд ашиглагдаж байсан бичлэг болохыг Монголын баримт шалгах төвөөс тогтоожээ. 

Тодруулбал, уг бичлэгт олны анхааралд буй үйл явдалтай холбогдуулан өөр төрлийн аудио бичлэгийг Азербайжаны агаарын тээврийн J2-8243 дугаартай онгоцонд үйлчилж байсан онгоцны үйлчлэгчийн сүүлийн дуудлага мэтээр нийтэлжээ.

2024 оны арвахоёрдугаар сарын 25-ны лхагва гарагт Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Хойд Кавказын Грозный хот руу зорьсон Азербайжаны агаарын тээврийн 8243 дугаар нислэгийн Embraer 190 онгоц замдаа гэмтэж, Казахстаны баруун хэсгийн Актау хотын нисэх буудал орох замдаа ослын буулт хийсэн. Онгоцонд 67 зорчигч явснаас 38 хүний амь эрсдэж, 29 хүн аврагдсан байна.

Ослын үеэр хөлгийн багийн 5 гишүүнээс 3 нь амь насаа алдаж, хоёр нь эсэн мэнд эмнэлэгт хүргэгджээ. Шалгасан бичлэгт “Миний нэрийг Лиза гэдэг” гэж гарсан. Харин ослын үеэр онгоцны үйлчлэгч Хокума Алиева, ахмад Игорь Кшнякин болон туслах нисгэгч Александр Кальянинов нар нас барсан. Мөн бичлэгт 1766-р нислэг гэж дурддаг бол Казакстанд осолдсон Азербайжан агаарын тээврийн Embraer 190 онгоц 8243 дугаар нислэг хийж байсан.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334