УИХ-аас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн нэг заалт өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ нь төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хослуулан хөтлөх тухай заалт юм. Үүнийг Монгол хэлний тухай хуульд дараах байдлаар заасан юм.
- 7.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.
- 24.2.Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчин ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлжээ.
Гарын драйвар суулгах, ашиглах зааврыг дараах холбоосоор орж үзээрэй