4 тэрбум гаруй төгрөг залилсан гэх П.Эрхэсийг яллагдагчаар татжээ

42
0
16 өдрийн өмнө
4 тэрбум гаруй төгрөг залилсан гэх П.Эрхэсийг яллагдагчаар татжээ

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх П.Эрхэсийг Тайланд Улсаас Монголд өчигдөр албадан авч ирсэн байна. 

Тэрбээр олон улсын мөрийтэй тоглоомын Poker аппликейшнд олон тооны покер тоглуулах өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон гэх мэдээлэл байна. Түүний хамаарал бүхий 40 гаруй иргэнийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагааны улмаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн байна.

П.Эрхэсийг Зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаах гэх эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 
 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334