Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Хатанбулаг сумын нутагт өнөөдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдрийн 11:00 цагийн орчимд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт Хатанбулаг сумын төвөөс баруун зүгт 10 километрийн зайд болсон бөгөөд ямар нэгэн гэмтэл, хохирол учраагүй тухай холбогдох албанаас мэдээллээ.