Чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг уриаллаа

142
0
4 сарын өмнө
Чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг уриаллаа

Томуу, томуу төст өвчний идэвхжил их байгаа энэ үед, чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг НЭМҮТ-өөс уриаллаа. 

Хүнсний бүтээгдэхүүнд нэмэлтээр орсон чихрийн хэмжээ нь өдрийн нийт илчлэгийн 10 хувиас хэтрэх ёсгүй ба таван хувиас ихгүй бол бүр сайн байдаг. Сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тухайлбал, 100 грамм хүнсний бүтээгдэхүүнд 5 граммаас бага сахар агуулагдаж байвал эрүүл, 5-10 грамм байвал анхаарал татахуйц, 10 граммаас их байвал сахар ихтэй гэж үздэг.

Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед дархлаа дэмжих уламжлалт хоол унд, сүү, цагаан идээгээ тогтмол хэрэглэж эрүүл мэндээ хамгаалъя.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334