НИТХ өчигдөр хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталлаа. Нийслэлийн төсөвт 2025 онд 3,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнээс 85.9 хувь буюу 3,314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэх юм байна.
Нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын 38.1 хувь буюу 1,329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөжээ.