Анх Ч.Ганжавхлан утааны эсрэг дуугарч олон нийт ч дэмжиж байв. Түүний жагсаалын үр дүнд утааны эсрэг хяналтын сонсгол УИХ дээр хийгдэхээр болсон. Энэхүү хяналтын сонсголоор гарц шийдэл гарна гэж хүлээж байгаа иргэд олон.
Гэтэл хаанаас юм гэнэтийн тэмцэгчид гарч ирэх нь тэр. Тэд чухам л утааны эсрэг ард олны өмнөөс тэмцэх юм байх. Гэхдээ монголчууд нэг үеэ бодоход хэрсүү болжээ. Учир нь жагсагчдын гол зорилго утаа биш гэдгийг ард иргэд хэдийн мэдчихжээ. Жагсагчдын гол зорилго утаа биш Засаг унагах гэдэг нь ч тодорхой болохыг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.
Төр солигдсоноороо юмс сайжирдаггүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харчихсан. Гагцхүү гарц шийдэл эрэлхийлэх нь өнөөдрийн зорилго. Үүнийг олон нийт ухамсарлаж хөлсөөр жагсагчдыг үл тоож байгаа нь илт. Энэ ч утгаараа жагсагчдын утаатай биш Засагтай тэмцэх захиалга утаа болон замхарч байна.