"Цахим замын цагдаа" хуудаст энэ оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тавигдсан мэдээллийг шалгахад "Subaru Impreza" маркийн тээврийн хэрэгслийн жолооч 21 настай, эрэгтэй, А нь өнгөрөгч арваннэгдүгээр сард БНХАУ-с худалдан авч ашиглаж байжээ. Уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.