Мөс цөмөрч, 28 настай иргэн нас баржээ

48
0
23 өдрийн өмнө
Мөс цөмөрч, 28 настай иргэн нас баржээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ''Далайн хоолой'' гэдэг газар мөс цөмөрч, суудлын автомашин живжээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 21.30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/ нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч живж нас барсан байжээ. Алба хаагчид өчигдөр 22:32 цагт хоолойн эргээс хоёр метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334