"Жүжигчин Б.Амарсайхан сүнсний баяраар хаалгыг нь тогшсон бага насны хүүхдийг зодсон" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. Түүнд холбогдох хэрэгт цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч, 300 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Аравдугаар сарын 30-ны өдрийн 20.00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал, Сүнсний баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Б.Амарсайханыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр торгосон" гэжээ.