Х.Нямбаатар: “Hybred” хөдөлгүүртэй “Prius” маркийн автомашинууд зориулалтын нүүрсэн яндангаа сольсон зөрчил ихээр бүртгэгдэх болсон байна. Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар “Тээврийн цагдаагийн албанаас шалгалт хийж, ийм зөрчилтэй автомашинуудад эхний удаад сануулж байгаа. Дараагийн удаад журамлаж, зориулалтын яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэдэг албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Шадар сайдын Засгийн газрын хуралдаанд хийсэн өнөөдрийн мэдээллээр 40 мянган нүүрсэн яндан гадагшаа зарагдсан байна. Үнэтэй элементүүдийг ялгаж авахын тулд зах зээлд 1,5 саяас хоёр сая төгрөгөөр зарж байна гэдэг мэдээлэл авлаа. С.Амарсайхан дарга 40 мянган яндан хилээр нэвтэрсэн гэдэг мэдээллийг танилцуулж байна лээ” гэлээ.