Улаанбаатар хотоос 60 мянган айл өрхөд гэр, байшингаа дулаалах зөвлөмж өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Тэрбээр “Тайлангийн дүн ирэх хавар, дахин тооллого хийхээр гарна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг өдөөж байгаа 60 мянган айл байна. Гэр байшингаа дулаалаагүй, удаа дараа өгсөн зөвлөмжийг дагаагүй” гэв.