Х.Нямбаатар: 84,400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай

25
0
24 өдрийн өмнө
Х.Нямбаатар: 84,400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа 198 мянган яндан байна. Эдгээр яндагууд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна. Тооцооллоор 84,400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай. Сүүлийн үед гарсан угааржилтын шалтгаан эдгээр шаардлага хангаагүй зуухаас болсон. Сайжруулсан түлшний чанарын тухай тоо баримт хэлэхгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй танилцах байх. Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд, эдгээр зуухтай айлууд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Одоо ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлшний орц найрлагыг өөрчлөх судалгааны ажлыг эхлүүлсэн байгаа.

Өнгөрсөн жил зуух шинэчлэх талаар ажил төлөвлөгдөж байсан ч нийгмийн сүлжээний эсэргүүцлээс болоод больсон. Энэ жил мөн нийгмийн сүлжээнд олон хүн эсэргүүцэж байна. Гэхдээ үүнээс болж зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй. Төсөв батлагдсан байгаа. Түүнчлэн хотын удирдлагын багаас яндангүй бүсийг зарлана. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ. Үлдсэн 80 мянган айлыг нефьтийн дайвар бүтээгдэхүүн нафтагийн С5, С6, С6 загварын газны шугамд холбоно. Үйлдвэрийг нэг жилийн дотор барих боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл өгсөн. Судалгааг гадаадын мэргэжилтнүүд энэ сарын 19-нд эхлүүлнэ" гэлээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334