Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана. Тодруулбал, томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбоотойгоор өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ажиллана. Иймд иргэд гэртээ ойр байгаа өрхийн эмнэлэгт үзүүлж, хүүхдийн өвчлөлд тохирсон өдрийн эмчилгээг хийлгэх эсвэл хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол эрэмбэлэн ангилал хийлгэж, эмчлүүлэх боломжтой хэмээн Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.