Ерөнхийлөгч шахмал түлшний найрлагыг шалгаж, хяналтаа сайжруулах үүргийг яамд, газрын дарга нарт өгчээ

165
0
4 сарын өмнө
Ерөнхийлөгч шахмал түлшний найрлагыг шалгаж, хяналтаа сайжруулах үүргийг яамд, газрын дарга нарт өгчээ

Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын гишүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нартай уулзалт хийв. Энэ үеэр хэлэлцэж, ярилцсан асуудлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл өгөв. 

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын Тэргүүн шадар сайд болон Засгийн газар, УИХ-ын зарим гишүүдийг дуудаж мэдээлэл авч, өөрийн байр суурийг илэрхийллээ. Яригдсан хамгийн гол утааны асуудал нь шахмал түлшний асуудал байсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгч 2019 онд шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлж байхад утаа 40-50 хувь буурч байсан. Шахмал түлш илүү сайжраад явах ёстой байтал яагаад муудаад байгаа талаар ярьсан. Мөн хяналт, шалгалтын асуудал нэлээд суларсан байгаа тал дээр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, шахмал түлшний шатаалт, орц найрлагыг шалгаж хянахыг санууллаа. 

Өнөөдрийн уулзалтад Ерөнхий сайдыг оролцох хүсэлт тавьсан. Хүндэтгэх шалтгаантай асуудлаар хуралд оролцоогүй. УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нар хуралд оролцлоо. 

Энэ үеэр Ерөнхийлөгч шахмал түлшний чанарын асуудлаар асуудал хөндсөн. Бүх улс орон хөгжлийн эхэндээ түүхий нүүрс хэрэглэдэг. Дараа нь шахмал түлш ашиглаж байсан. Үүний дараа хий ажиллуулдаг. Манай улс ч ийм шатлалаар явж байгаа. Гэвч манайх дараагийн шатлал руу орох байтал ухарч байна. Тиймээс хариуцлагыг сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэсэн юм.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334