Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

42
0
1 сарын өмнө
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Ховд аймгийн Булган суманд лабораторийн шинжилгээгээр малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдол батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Тодруулбал, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторт 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дээж явуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний 25-285, 25-286 дугаартай шинжилгээгээр Баянсудал, Баянгол багт бог малын мялзан өвчин гарсан нь оношлогдож, баталгаажсан байна. Иймээс тус сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны 17:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар сумаас орох гарах хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334