Нийслэлийн түргэн тусламжийн төв 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагаас 16-ны өдрийн 08:00 цаг хүртэл Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 2138 дуудлагад үйлчилсэн нь хамгийн их дуудлагатай өдөр байжээ. Энэ нь өмнөх жилийн энэ өдөртэй харьцуулахад 69,8%-иар өссөн үзүүлэлт аж.
Иргэд та бүхэн өвчлөлөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалж, түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөн замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.