Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН болон МАН-ын бүлэг 10:00 цагт хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана. Тухайлбал, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.