“Тог тасрах үед дөрвөн хүүхэд гэртээ гал алдаж нас барсан” гэдэг мэдээлэл нь худал хэмээн ОБЕГ-аас мэдэгдлээ. Тодруулбал “Цахим сүлжээнд өнөөдөр "Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн дөрвөн хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан" гэх мэдээлэл тархаад байна. Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-нд ийм төрлийн дуудлага бүртгэгдээгүй болно. Тиймээс нийгмийн сүлжээнд тархаж байгаа тус мэдээллийг түгээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөж байна” гэлээ.