Б.Энхбаяр: УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг АТГ-д шалгуулна

57
0
1 сарын өмнө
Б.Энхбаяр: УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг АТГ-д шалгуулна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2025 оны төсвийг баталсан арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн чуулганы хуралдааны санал хураалтад эргэлзэж буйгаа илэрхийлж буй. Тиймээс УИХ-ын Тамгын газарт тухайн өдрийн ирц болон санал хураалтын мэдээллийг авах хүсэлт гаргасан. Гэвч одоог болтол мэдээлэл ирүүлээгүй байгаа учир тус газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг АТГ-т шалгуулахаар өгчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудастаа "УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтанд дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй 1 сар эс үйлдлээр татгалзаж, улмаар шаардлага тавиад 7 хоног хэрэгжүүлэхгүй байна.

Иймд Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" хэмээн нийтэлжээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334