Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийг амраах асуудлаар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Утаа, түгжрэл, ханиад. Сургуулиа хаа. Хамгийн том тэнэглэл. Марталтын муруй гэж буй. 25 хоногийн дараа сайн ба сул сурлагатай хүүхдийн марталт ижил түвшинд очдог. Иймд хүүхэд 3 долоо хоногоос илүү хугацаанд сурах, давтахгүй бол марталт 70% хувьд хүрдэг. 170-185 хоног хичээллэх ёстой" гэв.