Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдлийн "Д-Өргөдөл" цахим системд утааны сонсгол зохион байгуулах талаар өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Улмаар 70 мянгаас дээш иргэний санал авсан учир УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн юм. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан утааны сонсгол зохион байгуулах ажлыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгав.