Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

30
0
1 сарын өмнө
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Устын гол гэдэг газар энэ сарын 12-ны 3 цаг 16 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэв.

Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 193 км-т, Улаанбаатар хотоос 1033 км-т болсон байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн.

Тус газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8 баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334