"Тавантолгой түлш"-ийн лабораторид химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилжээ

33
0
1 сарын өмнө
"Тавантолгой түлш"-ийн лабораторид химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу "Тавантолгой түлш" ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн , Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.

"Тавантолгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, Баруун бүсийн үйлдвэр, Төвийн бүсийн үйлдвэрүүдийг хяналт шалгалтад хамруулж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, орчмын агаар, хөрснөөс дээжийг тус тус авч холбогдох лабораториудад хүргүүлээд байна.

Хяналт шалгалтын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явагдаж байна.

Мөн дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилж, харьяаллын дагуу Экологийн Цагдаагийн албанд шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334