Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн А.А, Т.Т, Б.Б нар нь зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хуш модны үр болох 47.8 кг самрыг түүж, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.