Ч.Номин: “Соёлын ваучер”-ын 18,3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан

41
0
1 сарын өмнө
Ч.Номин: “Соёлын ваучер”-ын 18,3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан

Өнгөрсөн баасан гаргийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцэхэд 64 гишүүн дэмжээгүй байдаг. Тэгвэл Засгийн газраас 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барихдаа “Соёлын ваучер”-ын 18,3 тэрбум төгрөгийг хассан талаар Соёлын сайд өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Соёлын сайд Ч.Номин “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үйл явдалд хариулт өгөхийг хүслээ.

УИХ-ын энэ сарын 6-ны өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд ССАЖЗ-ын сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.

ЗГ-ын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суухгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер”-ийн төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсаж байна" гэв.

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334