УИХ энэ долоо хоногт Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн төсвийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар товложээ.
Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг лхагва гарагт хийнэ. Харин пүрэв гарагт гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж.
Баасан гарагт Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх товтой байна.