Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулах шийдвэр бүхий тогтоол гарч байгаа аж. Энэ талаар 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Өнөөдөр нэг тогтоол албажиж байх шиг байна. Албажсаны дараа бас мэдээлэл өгнө. Тэр юу вэ гэвэл, Улаанбаатар хотод байгаа төрийн албан хаагчид долоо хоногт нэг өдөр зайнаас цахимаар ажиллах тогтоол албажих гэж байна" гэсэн юм. Засгийн газрын хуралдаанаар уг тогтоолыг хэлэлцсэн байгаа аж.