Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ээлжит бус XXII их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Хуралдаанаар танхимын шинэ ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдах юм. Нэр дэвших хүмүүсийн дунд танхимын одоогийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэн яригдаж буй. Харин түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болсон талаар өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" гэлээ. Мөн түүний Үндэсний олон нийтийн радио телевизэд өгсөн ярилцлагыг цацахыг хориглосон байна.