Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амрах зохицуулалттай. Энэ өдөр Гаалийн ерөнхий газрын цагийн хуваарьт зарим боомтуудыг түр хаахаар төлөвлөгдсөн байна. Үүнд ОХУ-тай хиллэдэг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтын авто замыг түр хугацаагаар хаах аж. Харин Чингис хаан олон улсын нисэх буудал, Эрээнцав, Булган, Алтанбулаг боомтын автозам, Сүхбаатар болон Замын-Үүд чиглэлийн төмөр зам хэвийн ажиллана.