Шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Шатахуун тасалдаж буйд юун түрүүнд хүлцэл өчье. Хэд хэдэн шалтгааны улмаас шатахуун тасалдаж байна.
Нэгдүгээрт, ОХУ бол манай шатахуун, түлшний гол ханган нийлүүлэгч. ОХУ-д өрнөж буй асуудлаас үүдэн шатахуун, түлш тус улсад ч хомсдолд орсон хэвээр байгаа. Энэ түүхэндээ байгаагүй үйл явдал болж байгаа нь манай улсад ч шууд нөлөөлж байна.
Хоёрдугаарт, ОХУ-ын нефтийн экспортын чиглэл БНХАУ, Энэтхэг гээд зүүн өмнөд Ази руу чиглээд байна. Зүүн Сибирийн хэсэг болон алс дорнодод төмөр замын бөөгнөрөл их байна. үүнээс шалтгаалж манай нийлүүлт удааширч байна. Өмнөх үеэс илүү их хугацаа шаардаж байна вагон орж ирж байна. Мөн бид 30 сая тонн нүүрс экспортолдог байсан бол энэ жил 65 сая тонн болсон нь дизель түлшний хэрэглээнд нөлөөлж байна. Бид ОХУ-ын талтай энэ асуудлаар үргэлж холбогдож, санал солилцож байгаа.
АИ92 шатахууны нийлүүлэлт өнөөдөр, маргаашдаа хэвийн олгоод эхэлнэ гэсэн хүлээлт байна. Өнөөдрийн байдлаар 18 тонн АИ92 шатахуун ирж байна. Цаашид АИ92 шатахууны үнэ өсөхгүй” гэв.