"Хөх сувд-2025" мөсний баярыг ирэх оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулна

303
0
5 сарын өмнө
"Хөх сувд-2025" мөсний баярыг ирэх оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулна

Монгол Улсын аялал жуулчлалын эвент үйл ажиллагааны нэг Мөсний баярыг жил бүрийн 3 дугаар сарын 2, 3-ны өдөр зохион байгуулдаг .

Ирэх жил мөсний баяр болдог өдөр сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа учраас Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мөсний баярыг 2 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулах саналаа боловсруулж, шинээр байгуулсан ССАЖЗЯ-нд хүргүүлсэн аж. ССАЖЗЯ-аас “Хөх сувд-2025” мөсний баярыг ирэх оны хоёрдугаар сарын 13-аас хоёрдугаар сарын 23-ны өдрүүдэд 10 хоног зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.

Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.

“Хөх сувд-2024” мөсний баярт хорь гаруй мянган иргэн оролцсон байна. Мөн  Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын найман улсын 270 гаруй зочин, төлөөлөгч зорин ирж оролцжээ.  

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334