Я.Содбаатар: Монгол Улсад найман аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувь нь цөлжсөн

29
0
10 сарын өмнө
Я.Содбаатар: Монгол Улсад найман аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувь нь цөлжсөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний VIII дугаар чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Тэрээр "Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас хөрсний нэлээд хувь нь доройтож, гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэснийг олон судалгааны дүн харуулж байгаа. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Тухайлбал, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд дунджаар жилийн агаарын хэм 2.25-аар нэмэгдэж, хур тунадас 8 хувиар буурснаас гадна нийт нутаг дэвсгэрийн 4.7% нь нэн хүчтэй, 18.6% нь хүчтэй хөрсний доройтолд өртөж, 8 аймгийн нутаг дэвсгэрийн 50% нь цөлжсөн байна" гэв. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үндэсний чуулганаар байгаль, экологийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг жагсаан хэлэлцэж, санал шүүмжлэл өрнүүлж, тулгарч байгаа сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх арга замын талаар идэвхтэй хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 21 аймагт салбартай бөгөөд улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334