ЭМЯ: Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшин буюу шар түвшинд хүрсэн

113
0
2 сарын өмнө
ЭМЯ: Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшин буюу шар түвшинд хүрсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.11.04/ томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хийлээ. 

Авраннэгдүгээр сарын 9-ний байдлаар Нийслэлийн есөн дүүрэгт нийт 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс 85 хувь нь амьсгалын хүнд замын халдвартай байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: 

-Амбулаториор үйлчлүүлж байгаа нийт иргэдийн тав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дотроос уушгины үрэвсэлт буюу амьсгалын цочмог хүнд хэлбэрийн шалтгаантай нь 21 орчим хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн он болон өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн. Томуу, томуу төст өвчний тархалтын түвшнийг таван үед хуваадаг. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд идэвхжилийн түвшин буюу шар түвшинд байна. Тархалтын түвшин 21 аймаг болон Нийслэлд үнэлдэг. Энэ үнэлгээгээр ногоон түвшинд нэг аймаг, идэвхжилийн буюу шар түвшинд Улаанбаатар хот болон 17 аймаг, алаг цоог буюу улбар шар дэгдэлтийн түвшинд хоёр аймаг байна. Тухайн хоёр аймагтай холбогдож арга хэмжээ авч ажиллаж байна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга, хүүхдийн эмч А.Оюунчимэг: 

-Аденовирус гэхээр нүд нь өвдсөн, реновирус хамар нь битүүрнэ, параимперовирус хоолой нь боож байгаа хүүхэд, эровирус гуурсан хоолойг агшаагаад хатгаанд хүргэдэг дөрвөн вирус зонхилон тархаж байна. Хүүхдүүд дээр өнгөрсөн долоо хоногоос хүндрэл нэмэгдсэн. Эдгээр дөрвөн төрлийн вирусээр халдварласан хүүхдээ ээжүүд сайн анзаараарай. Халуурна, хоолой нь өвдөнө, ханиалгана. Хүндэрсэн тохиолдолд ларенгитын шинж тэмдэгтэй хүүхэд амьсгал авахдаа хяхтнаад муухай зурж байгаа юм шиг ханиалгана. Энэ тохиолдолд хүүхэд унтаж чадахгүй. Удааж болохгүй, яаралтай эмчид хандах ёстой.

Өдрийн цагт өрхийн эмнэлэгтээ ханд. Эсвэл 103 дууд. Шөнө бол гэртээ хамгийн ойр эмнэлэгт хандаж, эмчид үзүүлэх ёстой. ЭХЭМҮТ-д шөнөдөө 460 орчим хүүхэд ирж байна.

Мөн хүүхэд тайван үедээ хяхтнаад муухай дуугарна. Энэ тохиолдолд мөн удааж болохгүй. Тайван үедээ хяхтнаатай амьсгалаад байвал төвөнх дээрээ бачуурсан байгаа.

Хүүхэд уйлж уйлж, амьсгаа авахдаа эвгүй дуугарвал хөнгөн зэргийн ларенгит явж байна, эмчид ханд. Тайван үедээ хүүхэд муухай дуугарвал хүндэрсэн байна гэсэн үг.  Эцэг, эх өглөө болгочихоё гэсээр байгаад хоолойг нь боолгож, хүндрүүлдэг.

Халууралтыг мөн сайн үзэх ёстой.  Айл бүр халууны шилтэй байх хэрэгтэй. Хүүхдийн халууныг үзэхэд халуун 38.5 -аас дээш бол 3 сар хүртэл хүүхэд, мөн 39-өөс дээш халуун зааж байгаа бол хүндрэх өндөр эрсдэлтэй.

Цагаан халуурч байна уу, улаан халуурч байна уу гэдгийг эмч нар асуудаг. Царай нь цонхийгоод, хөл, гар нь хүйтэн, арьс нь эрээн бол хүндэрнэ. Цагаан халуурлын үүсгэгч нь илрээгүй байгаа нянгийн муухай халдвар эсвэл ковид ч юм уу байж болзошгүй. Хамгийн ойрын эмчид хандах ёстой.

Царай нь улаан, гар нь халуун, хүүхдийн хөл мөлүүхэн чичрэх шинж тэмдэг илрэхгүй бол шөнөдөө өнгөрөөгөөд өглөөдөө өрхийн эмчдээ ханд.

Хүүхэд халуурсан тохиолдолд 125 мг парацетомол амаар уулгах, эсвэл шулуун гэдсээр лаа хийх шаардлагатай. Өндөр халуурсан үед буюу 38.5 ба түүнээс дээш, мөн хийсвэрээр төрсөн хүүхэд 38 градус хүртэл халуурч байгаа бол хүндэрч байна гэсэн үг эмчид хандах ёстой. Хүүхэд хүндэрч байна уу гэдэг дээр юуг анхаарах ёстой вэ. Нэгдүгээрт, халуураагүй байхдаа хоолондоо дургүй, орчны сонирхол бага бол хүндэрч байгаа хүүхэд.

Арваас дээш насны хүүхдийг том гээд эцэг, эхчүүд хайхардаггүй, анхаардаггүй. Гэтэл уушигны дэлбэнгийн хатгаагаар 10 настай хүүхэд ч ирж байна. Эмчид үзүүлж, эмчилгээг цаг тухайд нь хийлгэ, гурав хоногийн дараа дахин үзүүлэх ёстой гэж зөвлөсөн бол зөвлөгөөг дагаарай. Эцэг, эхчүүд хоног алдаж, эмчид хандаж байгаагаас хүүхдийн өвчлөлийг хүндрүүлж байна.

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334