П.Дэлгэрнаран: Зарим газарт санал тэнцвэл нэмэлт санал хураалтыг яаралтай зохион байгуулна

14
0
11 өдрийн өмнө
П.Дэлгэрнаран: Зарим газарт санал тэнцвэл нэмэлт санал хураалтыг яаралтай зохион байгуулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт хаагдсантай холбогдуулан СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийлээ. Тэрээр "Улс орон даяар санал хураалт хаагдаж дүнгээ дамжуулах ажил эхэлж байна. Нийслэлийн сонгуулийн дүнг удахгүй шууд дамжуулж харуулна. Аймгууд тухайн нутаг дэвсгэр дээрээ дамжуулан танилцуулна. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 53.1 хувь байлаа. Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2 сая 107 мянган сонгогчоос нэг сая 119 мянга 600 хүн саналаа өглөө. Саналаа өгсөн сонгогчдын тоо ялимгүй багаар нэмэгдэнэ. Яагаад гэвэл интернэтэд холбогдоогүй, алслагдсан хэсгийн хороодын дүн нэмэгдэнэ. Маш цөөхөн хэсгийн хороод бий. Үүрэн холбооны сүлжээгүй, улсын хилд ойрхон сумдад "Starlink"-ийн төхөөрөмж суурилуулах боломжгүй учраас интернэтэд холбогдоогүй юм.

Сонгуульд эмэгтэйчүүд идэвхтэй оролцлоо. Саналаа өгсөн сонгогчдын олонх нь эмэгтэйчүүд байна.

Долоо хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороод нь ИТХ-даа сонгуулийн дүнгээ танилцуулах ёстой. ИТХ хүлээж авснаасаа хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргаж шинэ ИТХ-ынхаа анхдугаар чуулганыг хуралдуулах хуулийн зохицуулалттай. Аравдугаар сардаа багтаа бүх шатны ИТХ анхдугаар чуулганаа хийчих болов уу гэж бодож байна.

Зарим газарт санал тэнцэж нэмэлт санал хураалт явуулах шаардлага үүсвэл яаралтай зохион байгуулна" гэлээ

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334